Gold Tokyo/ 5,815.00   -23.00 -0.39% Gold (Comex)/ 1,703.80   -9.50 -0.55% Silver (Comex)/ 12.39   +0.25 +2.07% Silver Tokyo/ 43.60   +1.50 +3.56% Silver Spot/ 18.02   +0.10 +0.55% Gold/Euro Spot/ 16.48   -0.07 -0.40% Gold/British Pound Spot/ 13.96   +0.07 +0.47% Silver/Japanese Yen Spot/ 1,982.76   +4.22 +0.21% Silver/Indian Rupee Spot/ 1,288.97   +4.86 +0.38% Gold Spot/ 1,644.62   +3.66 +0.22% Gold/Euro Spot/ 1,504.07   -3.79 -0.25% Gold/British Pound Spot/ 1,273.60   +1.76 +0.14% Gold/Japanese Yen Spot/ 181,161.44   -41.81 -0.02% Gold/Indian Rupee Spot/ 117,928.75   +340.00 +0.29%
Үйл ажиллагаа
Эрдэнэс силвер ресурс компани нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд нэн тэргүүний ач холбогдол өгч, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна
Эрдэнэс силвер ресурс компани нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд нэн тэргүүний ач холбогдол өгч, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулж Монгол улсын байгаль орчны чиглэлийн холбогдох бүхий л хууль, тогтоомж, стандартуудыг мөрдөж, байгаль орчинд учирч болзошгүй нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн Байгаль орчинд сөрөг нөлөө бага байх сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглах, нөхөн сэргээх бодлогын уялдааг сайжруулж, экологийн баримжаатай бодлогыг хэрэгжүүлэн  ажиллахаар төлөвлөж байна. 
 
Монгол Улсын хууль тогтоомжид заагдсан шаардлагад нийцүүлсэн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчны аудитын ажлыг уурхайн олборлолтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө хийж гүйцэтгэн, төслөөс үүдэлтэй байгаль орчинд учирч болохуйц сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг боловсруулж, орон нутгийн төрийн байгууллагуудын болон үйл ажиллагаа явагдах Дундговь аймгийн Гурвансайхан сумын иргэдээс санал авч хамтран ажиллах зэрэг ажлуудыг эрх бүхий мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хийж гүйцэтгэж байгаль орчны дүйцүүлэн хамгаалах ажилд холбогдох саналыг авч тусгахаар ажиллаж байна.